Юу Жи Эс ХХК-ийн шатдаг занарын төслийн явцын мэдээлэл

2022-06-20
Юу Жи Эс ХХК-ийн шатдаг занарын төслийн явцын мэдээлэл

2022 оны 6-р сар.

Манай компани нь 2018-2021 онд шатдаг занарын эрлийн ажлыг гүйцэтгэж, 2022 оны 3-р сард эрлийн ажлын үр дүнгийн нэгдсэн тайланг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлээд байна.

Цаашид шатдаг занарын нарийвчилсан хайгуул хийх, нөөцийг баталгаажуулах, ашиглалт болон боловсруулах үйлдвэрийн технологийн туршилт хийх, технологийн сонголт, урьдчилсан ТЭЗҮ хийхээр төлөвлөн ажиллаж байна. Үүний тулд Монгол Улсын Засгийн газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах бэлтгэл ажлыг хийж байна.

Энэ бэлтгэл ажлын хүрээнд Австрали, Монгол Улсын Засгийн газрын хамтран хэрэгжүүлж буй Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрт манай Юу Жи Эс ХХК-ийн төслийн геологийн багийнхан  сургалтанд хамрагдав.